/ / ЦАГДААГИЙН ГАЗАР 2016 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

ЦАГДААГИЙН ГАЗАР 2016 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

     Тус Цагдаагийн газраас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, Цагдаагийн байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд мэдлэг мэргэжил, авъяас чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан хамт олноо манлайлан ажилласан алба хаагч нарыг хөдөлмөрийн болон ажил мэргэжлийн аваргаар шалгаруулж, “БАТЛАМЖ” хадгалуулав.

“Хөдөлмөрийн аварга” алба хаагчаар Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн, бичиг хэргийн эрхлэгч, бичээч, цагдаагийн ахлагч Х.Сандгүл

Тэргүүний тасаг”-аар цагдаагийн хошууч Ж.Өлзийтогтох даргатай Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг,

“Шилдэг эрүүгийн төлөөлөгч”-ээр эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Өлзийлхам,

“Бүтээлч алба хаагч”-аар Саатуулах байрны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн ахмад Х.Нурбек,

"Шуурхай алба хаагч"-аар эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Ган-Уял,

“Шилдэг хэрэг бүртгэгч”-ээр хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Ч.Ганцэцэг,

“Шилдэг зохицуулагч”-аар зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Мырзабек,

“Шилдэг цагдаа-жолооч”-оор цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Т.Шалхарбек

“Шилдэг тамирчин”-аар Цэнгэл сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Нарангэрэл,

“Шилдэг мэдээлэл хүлээн авагч-цагдаа”-аар мэдээлэл хүлээн авагч-цагдаа,  цагдаагийн дэд ахлагч Е.Даулетжан нар тус тус шалгарлаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна