/ / ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

     ЦЕГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/714 дүгээр тушаалаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган ажилласан холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн ахмад Т.Ардакелдийг Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух” , хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Мөнхдөл, саатуулах байрны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн ахмад Х.Нурбек, Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Т.Шалхарбек нарыг  Цагдаагийн ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр, мөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Б.Тунгышбайг ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны “Баярын бичиг”, Бугат сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Есөн-Оргилыг Нийтийн хэв журам хамгаалах албаны “Баярын бичиг”, Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч Х.Багдаулетийг ЦЕГ-ын Санхүү хангамжийн газрын “Баярын бичиг”-ээр тус тус шагнасныг хамт олны өмнө ёслол төгөлдөр гардууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна