/ / АЖЛАА ТАЙЛАГНАВ

АЖЛАА ТАЙЛАГНАВ

    Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар баталсан “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн ”а”-д заасны дагуу Цагдаагийн газраас 2016 онд хийсэн ажлаа 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Иргэний зөвлөл болон 13 сум, 1 тосгоны оршин суугчдад тайлагналаа.

    Цагдаагийн газрын тайланг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилгоор видео бичлэг хэлбэрээр бэлтгэн хүргэсэн бөгөөд тайлангийн хуралд нийт 1291 хүн оролцов.

     Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гарган оролцож байгаа 2 иргэнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хүндэт өргөмжлөлөөр шагнасан ба хуралд оролцсон иргэдэд цагдаагийн газрын дэргэдэх “Цагаан шонхор” хамтлаг урлагийн тоглолтоо сонирхуулав.

     Өлгийчүүд Цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг “Хангалттай” гэж үнэлэв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна