/ / “ГЭРЭЛТҮҮЛЭГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА

“ГЭРЭЛТҮҮЛЭГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА

     Нэг сарын хугацаатай үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Монгол улсын стандарт МNS 4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр автомашинд үйлдвэрээс стандартын шаардлагын дагуу тодорхой тоо, хэлбэр, хэмжээ, өнгө бүхий гэрэлтүүлэх хэрэгслүүд дээр нэмэгдлээр болон зориулалт өөрчлөн өөр өнгийн оврын болон улсын дугаарын гэрэл, их гэрэл, гэрэлтүүлүүр байрлуулсан, хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, гадна талын гэрэлтүүлэг хэрэгсэл бохирдсон зэрэг зөрчлүүдийг илрүүлэн зөрчил дутагдлыг арилгах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зэрэг ажлуудыг хийж байгаа болно.

   Өөрийн болон бусдын тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар нь тээврийн хэрэгслийн гэрэлтүүлгийг стандартын дагуу хэрэглэх шаардлагатай байгааг Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна