/ / ОЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИХ ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭВ

ОЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИХ ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭВ

    Тус аймаг нь нийт 46,704.89 км² газар нутагтай бөгөөд үүнээс 68.1 мянган га газар буюу  0.9 хувийг ойн сан бүхий газар эзэлдэг.

   Сүүлийн үед дээрх сумдын нутаг дэвсгэрээс Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргүүд ихээр үйлдэгдэх болсон бөгөөд тус Цагдаагийн газраас сүүлийн 3 сарын хугацаанд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Цэнгэл, Улаанхус сумдын зарим нутгуудаас Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн 10 холбогдогчтой 22.151.467 төгрөгний хохиролтой 9 хэргийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсэн шалгаж байна.

   Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг судлан үзэхэд иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тухайн газар, орныг хариуцсан байгаль хамгаалагч нарын ажилдаа хандах хандлага сул, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулдаггүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдоод байна.

    Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн хор хөнөөлийг таниулах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаль хамгаалагч нарт хариуцлага тооцон, ажил сайжруулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар холбогдох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлэн биелэлт, үр дүнг тооцон ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна