/ / ДЭЛҮҮН СУМАНД АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАВ

ДЭЛҮҮН СУМАНД АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАВ

   “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, шалтгаан нөхцөлийг арилгах, холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” аяны хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын хэсэг Дэлүүн суманд ажиллав.
   Тус сум нь 7200 гаруй хүн амтай, 10 багтай, 284.000 гаруй малтай, Хөх сэрхийн нуруу Дархан цааз газартай, тус аймгийн Алтай, Толбо, Булган сум, Ховд аймгийн Ховд, Дуут сумтай баруун талаараа БНХАУ-тай тус тус хиллэдэг аймгийн томоохон сумдын нэг юм.
2017 оны эхний 10 сарын байдлаар 9 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 3 хэрэг буюу 50 хувиар өсч, хүний эрүүл мэндэд хохирол учруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих зэрэг хэргүүд зонхилон үйлдэгдсэн байна.
    Ажлын хэсэг сумын иргэдтэй уулзалт зохион байгуулан санал хүсэлтийг сонсож, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулснаар гэмт хэргийн гаралтыг бууруулах, иргэд, олон нийтийн зүгээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачлагатай оролцох нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна