/ / "ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ"-ИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

"ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ"-ИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

     Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолоор Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий "Иргэний зөвлөл"-ийг шинээр байгуулсан бөгөөд “Иргэний зөвлөл”-ийн гишүүдийг Цагдаагийн газрын удирдлагууд хүлээн авч уулзлаа.

    Уулзалтаар иргэний зөвлөлийн гишүүдэд цагдаагийн газрын түүхэн замнал, бүтэц, зохион байгуулалт, төсөв, аймгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулан гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна