/ / ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ИЛРҮҮЛЭХ “ХАР ЦЭГ” (BLACK DOT) АРГЫГ НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ИЛРҮҮЛЭХ “ХАР ЦЭГ” (BLACK DOT) АРГЫГ НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

     Тус аймгийн нутаг дэвсгэрт 2017 оны эхний 11 сарын байдлаар 305 гэмт хэрэг бүртгэгдсэн нь улсын хэмжээнд бүртгэгдсэн 29576 гэмт хэргийн 1.0 хувийг, үүнээс орон нутагт бүртгэгдсэн 9909 гэмт хэргийн 3.1 хувийг, баруун бүсийн аймагт бүртгэгдсэн 1476 гэмт хэргийн 21 хувийг эзэлж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41 хэргээр буюу 15.5 хувиар өссөн байна.
     Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 30 хэрэг бүртгэгдэж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 52 хүнд баривчлах шийтгэл оногдуулж, албадан сургалтанд хамруулсан байна.
    Цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсох, илрүүлэх, хор уршигийг бууруулах зорилгоор “ХАР ЦЭГ” (BLACK DOT) аргыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүн алган дээр “Хар цэг” буюу хэл мэдээ болох дохиог тэмдэглэн, өөрийгөө аливаа гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрт өртөж, аюулд орсныг илэрхийлэх юм.
     Өөрөөр хэлбэл дэргэд нь хүчирхийлэгч байгаа тул цагдаагийн байгууллагад дуудлага өгч чадахгүй байгаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогч алган дээрээ хар цэг тавин тусламж хүсэх юм. 
     Энэ аргыг хэрэглэсний үр дүнд олон гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нар бусдад хүчирхийлүүлэх аюулаас бодитоор аварч чадна гэж дүгнэж байна.
Тус аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд энэхүү мэдээг Share хийж гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа, өртөж болзошгүй эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдэд хүргэхийг Уриалж байна.
      Хэрэв танд хэн нэгэн ийм зүйлийг чимээгүй үзүүлбэл гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буйг илтгэж байна гэж ойлгоорой.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна