/ / СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

    Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүн худалдаалах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн хор уршиг болон садар самуун явдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл олгох зорилгоор “Залуучууд ба шинэ төрлийн гэмт хэрэг” сэдэвт сургалтыг аймгийн Хөгжимт драмын театрт 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
   Сургалтанд Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Ерөнхий боловсролын сургуулийн 410 гаруй оюутан, сурагчид хамрагдав.

    Сургалтыг зохион байгуулснаар оюутан, сурагчид шинэ төрлийн гэмт хэргийн хор уршигийн талаар мэдээ, мэдээлэлтэй болж, гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна