/ / МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН VI ИХ НААДАМД ОРОЛЦОВ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН VI ИХ НААДАМД ОРОЛЦОВ

   Улаанбаатар хотод 2018 оны 02 дугаар сарын 23-26-нд зохион байгуулагдсан “Монголын Үндэсний спортын VI их наадам”-ын “Мөсөн сурын харваа”-ны төрөлд тус Цагдаагийн газрын сур харвааны “Цагаан шонхор” багийн тамирчин, цагдаагийн дэслэгч Г.Наранзул, цагдаагийн ахлагч Г.Нарангэрэл, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнхбаяр, сонсогч Б.Энхтүвшин нар Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны багийн бүрэлдэхүүнд орж харвалаа. Тэмцээнд аймаг, дүүргүүдийн нийт 24 баг, 300 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдөснөөс Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны баг шигшээ 4-т шалгарч “Тусгай байр”, хувийн амжилтаар тус цагдаагийн газрын “Цагаан шонхор” багийн харваач спортын мастер Б.Энхтүвшин тэргүүн байр тус тус эзлэв. 
   Мөн цагдаагийн дэслэгч Г.Наранзул “Мөсөн сурын спортын мастер”-ын болзлыг хангасан амжилт үзүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна