/ / ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА НАРЫГ ТОМИЛОВ

ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА НАРЫГ ТОМИЛОВ

    “Олон нийтийн цагдаагийн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.3 дахь хэсэгт заасны дагуу судлагдаж, шаардлага хангаж, сургалтанд хамрагдсан 8 иргэнийг Олон нийтийн цагдаагаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгууллаа.

   Олон нийтийн цагдаа нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр ажиллаж, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад заасан зөрчлийг шийдвэрлэх, хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл хийх, гэмт хэрэг, зөрчлийн газар, ул мөрийг хамгаалах, шаардлагатай хүний баримт бичгийг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох, хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих болон хууль тогтоомжид заасан бусад эрх эдлэнэ.

    Томилогдсон олон нийтийн цагдаа нарт ажлын амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна