/ / ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

     Монгол Улсын Их Хурал 2002 оны 1 дүгээр сард Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэн баталж Цагдаагийн байгууллагад Цэрэг, Хил, Гааль, Гал, Татварын хэрэг бүртгэлтийн ажиллагааг нэгэтгэн төвлөрүүлснээр хэрэг бүртгэх алба үүсэн байгуулагдсан.

      Тус Цагдаагийн газрын  Хэрэг бүртгэх нэгж нь  Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2002 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 297 дугаар тушаалаар  хэрэг бүртгэх хэсэг нэртэйгээр анх  байгуулагдаж, анх хэрэг бүртгэгчээр Б.Наргулан, Ж.Билмесхан, Ш.Мурат, Д.Айбек, С.Хурмет нар томилогдон ажиллаж байжээ.

      Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  467 дугаар  тушаалаар тус газрын хэрэг бүртгэх хэсгийг Хэрэг бүртгэх тасаг болгон  өргөтгөж, Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч Г.Бауыржаныг  тасгийн даргаар,  хэрэг бүртгэгч Б.Наргуланыг ахлах хэрэг бүртгэгчээр тус тус томилсон байна.

Тухайн үед хэрэг бүртгэх тасаг нь тасгийн дарга 1, ахлах хэрэг бүртгэгч 1,  хэрэг бүртгэгч 5, нийт 7 хүний орон тоотой ажиллаж байжээ.

Бүтэцийн 2010 оны өөрчлөлтөөр орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн даргаас бусад ахлах хэрэг бүртгэгч, хэрэг бүртгэгчийн орон тоог цомхтгон тодорхой албан тушаалд ажиллаж буй алба хаагч нарт  хэрэг бүртгэх эрхийг Цагдаагийн Ерөнхий газрын даргын  тушаалаар олгож, хэрэг бүртгэх үйл ажиллагааг явуулсан.

Баян-Өлгий аймгийн хүн амын өсөлт, зах зээлийн харилцаа, аялал жуулчлал, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг харгалзан Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 718 тоот тушаалаар Цагдаагийн хэлтсийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх “Цагдаагийн газар” болгон өргөжүүлэн зохион байгуулсан бөгөөд 2013 онд орон тоо нэмэхэд Хэрэг бүртгэх тасагт ахлах хэрэг бүртгэгч 1, хэрэг бүртгэгч 1, нийт 2 орон тоо нэмсэн.

Орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсүүдээс анх удаа ахлах хэрэг бүртгэгч, хэрэг бүртгэгчийн орон тоо шийдвэрлүүлж, Хэрэг бүртгэх тасаг нь тасгийн дарга 1, ахлах хэрэг бүртгэгч 1, хэрэг бүртгэгч 1, нийт 3 орон тоотойгоор хэрэг бүртгэх үйл ажиллагаа явуулж байсан.

“Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэл батлах тухай”  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/279 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар Хэрэг бүртгэх тасгийг мөрдөн байцаах тасагтай нэгтгэн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг нэртэйгээр зохион байгуулсан бол “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэл батлах тухай” Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/135 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар Хэрэг бүртгэх тасгийг дахин байгуулсан байна.

Одоо тус тасаг нь тасгийн дарга, ахлах хэрэг бүртгэгч, хэрэг бүртгэгч гэсэн 3 орон тоотой Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийг нэр төртэй хэрэгжүүлж байна.  

 

 

Хэрэг бүртгэх тасаг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг дагнан шалгадаг бөгөөд аймагт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 30 гаруй хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлдэг.

 Сүүлийн 2 жилд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13-18 хувиар буурсан, хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлт , хохирол нөхөн төлүүлэлт 15-20 хувиар өссөн.

Хэрэг бүртгэх тасгийн даргаар:

Цагдаагийн хошууч Г.Бауыржан /2002-2008/

Цагдаагийн дэд хурандаа Т.Ганбат /2008-2014, 2017 оны 7 дугаар сараас хойш/

Ахлах хэрэг бүртгэгчээр:

Б.Наргулан /2003-2005/

Т.Ганбат /2007-2008/

Х.Тилеухабыл /2008-2009/

Е.Төлеу /орлогч/ /2014-2015/

Т.Ердос /2016-2017/

Б.Тунгышбай /2013 оноос хойш/

Хэрэг бүртгэгчээр:

Ш.Мурат /2002-2005/

Ж.Билмесхан /2002-2009/

Д.Айбек /2002-2007/

Б.Наргулан /2002-2003/

С.Хурмет /2002/

Х.Болат /2002-2004/

 Х.Бахыт /2003-2006/

Т.Ганбат /2006-2007/

Н.Ардах /2006-2008/

А.Асылбек /2006-2008/

Ш.Ербол /2006-2007/

Б.Ботакөз /2004-2007/

А.Мырзабек /2006-2007/

Ш.Озат /2005-2006/

М.Нурбол /2006-2007/

К.Бауыржан /2007-2009/

К.Ёлка /2007-2009/

А.Өмиргүл /2008-2009/

Ч.Ганцэцэг /2013 оноос хойш/

          Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганбат  2007 онд ахлах хэрэг бүртгэгчээр ажиллаж байх хугацаандаа “Байгууллагын хөдөлмөрийн аварга”-аар, 2009 онд “Байгууллагын тэргүүний тасгийн дарга”-аар, Ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Б.Тунгышбай 2013 онд “Байгууллагын шилдэг алба хаагч”-аар, 2018 онд “Цагдаагийн газрын хөдөлмөрийн аврага”-аар, хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Ганцэцэг 2016 онд “Шилдэг хэрэг бүртгэгч”-ээр тус тус шалгарч байсан.  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна