/ / “МАЛ МАХ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА

“МАЛ МАХ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА

       Улсын хэмжээнд 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаатай зохион явагдаж байгаа “МАЛ МАХ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус Цагдаагийн газраас 6 чиглэлд 24 цагаар хяналтын пост, 4 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байгаа бөгөөд нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш пост болон хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар нийт 2864 толгой малын гарал үүслийн гэрчилгээг шалгаж, гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, тээвэрлэсэн 4 хүнийг тус бүр 150.000 төгрөгөөр, нийт 600000 төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажилласан.
    Арга хэмжээний хүрээнд нийт 4212 хүн, 1562 тээврийн хэрэгслийг шалгаж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 43 хүнийг 650.000 төгрөгөөр торгож арга хэмжээ аваад байна.
     Иймд гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн, тууварласан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.5 сая төгрөгөөр торгож арга хэмжээ авах болохыг анхаарна уу.
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна