/ / ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

   Монгол Улсад Хууль зүйн алба байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр баталсан удирдамжийн дагуу “Баруун бүсийн цагдаагийн хүрээний хамтын ажиллагааг сайжруулах арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг баруун бүсийн цагдаагийн газрын хэмжээнд цахимаар зохион байгууллаа.
    Эрдэм шинжилгээний хуралд хилийн бүс нутгийн эрүү, хэв журмын нөхцөл байдал, хил дамнасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, галт зэвсэг, сум хэрэгслийн худалдаа болон аймаг, сум дамжин үйлдэгдэж буй малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг сэдвээр илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
       Хэлэлцүүлсэн илтгэлийг Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсээс дүгнэх бөгөөд илтгэлд дурьдагдсан санал, санаачлагыг хэрэгжүүлэх ажлыг баруун бүсийн Цагдаагийн газрын хэмжээнд зохион байгуулахаар боллоо.
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2020-11-01
Эрэн сурвалжилж байна