/ / УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

    Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл, шалтгаан нөхцөл, түүнийг арилгахад анхаарах асуудал” сэдэвт илтгэлийн анхдугаар уралдааныг Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсээс амжилттай зохион байгуулсан.

   Энэхүү илтгэлийн уралдаанд Цагдаа, дотоодын цэргийн 30 анги, байгууллагын 33 алба хаагч илтгэл танилцуулснаас хоёрдугаар шатанд 7 алба хаагч өрсөлдөж удирдах бүрэлдэхүүнээс Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Жанболатын “Алба хаагчийн баталгаа” сэдвийн хүрээнд танилцуулсан илтэл “Тэргүүн байр”-нд шалгарлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна