/ / ИРГЭДИЙН АНХААРАЛД

ИРГЭДИЙН АНХААРАЛД

        Сүүлийн 15 хоногийн хугацаанд тус аймагт архи, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй гудамжинд хэвтэж байсан 18 иргэнийг тус эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид олж илрүүлэн тухайн иргэдийг осгож амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирохоос нь урьдчилан сэргийлж, ар гэр асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч ажиллалаа.
       Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг ганцаараа гадуур явуулахгүй байх, гудамж талбайд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бие авч явах чадваргүй хэвтэж байгаа иргэдийг харсан тохиолдол бүрд Цагдаагийн газрын 7042102, 94442902 дугаарын утсанд мэдэгдэж, бусдыг амь нас алдах, эрүүл мэндээрээ хохирохоос нь сэргийлж хамтран ажиллахыг уриалж байна.
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна