/ / АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД “ЦАГААН ТУУЗТАНЫ ХӨДӨЛГӨӨН”-Д НЭГДЛЭЭ

АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД “ЦАГААН ТУУЗТАНЫ ХӨДӨЛГӨӨН”-Д НЭГДЛЭЭ

      Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн арван нэгдүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрэгтэйчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.
      Монгол Улс 1997 оноос тус аянд нэгдсэн бөгөөд энэ жил Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ” уриан дор үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тэгвэл өнөөдөр /2022.12.05/ аймгийн удирдлагууд “Цагаан туузтан” хөдөлгөөнд нэгдэж, энгэртээ цагаан тууз зүүж “Эрхэм бүхнээ нандигная”, ”Хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэдгээ илэрхийлж аяныг дэмжиж буйгаа илэрхийллээ.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна