/ / "ШИЛДЭГ МӨРДӨГЧ-2023” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"ШИЛДЭГ МӨРДӨГЧ-2023” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

​       Хууль зүй дотоод хэргийн сайдын 2022 оны 10 сарын 25-ны өдрийн А/296 дугаартай тушаалаар баталсан “Шилдэг мөрдөгч” шалгаруулах тэмцээний анхан шатны шалгаруулалтыг 2023 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
         Тэмцээнд нийт 19 алба хаагч мэдлэг, ур чадвар, хууль эрх зүй, гадаад хэл, галт зэвсэгтэй харьцах, буудлага үйлдэх, бие бялдрын бэлтгэлжилт, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх зэрэг 7 төрлөөр оролцож, нийлбэр дүнгээр “Тэргүүн” байранд Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Е.Серикжан, “Дэд” байранд Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Иса, “Гутгаар” байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Давхарбаяр нар шалгарлаа.
      Тэмцээнд амжилттай оролцсон алба хаагч нарыг дурсгалын зүйл, албан хэрэгцээнд ашиглагдах техник хэрэгслээр шагнаж урамшуулав.
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна