/ / “МАЛ, МАХ-2023” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА.

“МАЛ, МАХ-2023” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА.

       Улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай зохион явагдаж байгаа “МАЛ, МАХ-2023” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд тус Цагдаагийн газраас 6 чиглэлд 24 цагаар хяналтын пост, 4 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байгаа бөгөөд хэсэгчилсэн арга хэмжээ эхэлснээс хойш алба хаагч нар 790 тээврийн хэрэгслийн бичиг баримт, 5987 толгой бог, 1594 толгой бод малын гарал үүслийн гэрчилгээг шалгаж, гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, тээвэрлэсэн 1 хүнийг 150.000 төгрөгөөр, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 71 хүнийг 2.926.000 төгрөгөөр тус тус торгож, шийтгэл оногдуулсан.
        Иймд гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн, тууварласан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.5 сая төгрөгөөр торгож арга хэмжээ авах болохыг анхаарна уу.
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна