/ / ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

       Тус Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас санаачлан энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийг бууруулах арга зам, цаашид анхаарах асуудал” сэдэвт цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа.
       Хэлэлцүүлэгт Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дарга, Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга нар болон холбогдох бусад алба хаагч нар оролцсон бөгөөд гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар илтгэл хэлэлцүүлж, хэлэлцүүлгээс 4 төрлийн зөвлөмж гаргаж хэрэгжүүлэхээр боллоо.
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна