/ / ЦОЛ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

ЦОЛ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

       Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар болон тус Цагдаагийн газрын даргын тушаалаар цол олгосныг гардуулан өглөө.
   -Хугацааны "дэд хурандаа" цолоор Дотоодын цэргийн 829 дүгээр салбарын захирагч, хошууч А.Кадирбек
  - Хугацааны "цагдаагийн хошууч" цолоор Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад Б.Мешитхан, Шуурхай удирдлагын тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.Жансерик
    - Хугацааны “цагдаагийн ахмад” цолоор Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Давхарбаяр
   - Хугацааны “цагдаагийн ахлах дэслэгч” цолоор Захиргаа удирдлагын тасгийн хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Л.Ядамсүрэн, Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Гантулга, Мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч О.Цолмонтуяа, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ж.Бахытбек, Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч К.Жайдархан
    -“Цагдаагийн дэслэгч” цолоор Шуурхай удирдлагын тасгийн мөрдөгч, цагдаагийн дэд ахлагч М.Жанарыс, Улаанхус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч Т.Берикбол
     -Хугацааны “цагдаагийн ахлах ахлагч” цолоор Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Менги, харуулын цагдаа, цагдаагийн ахлагч С.Хуанбек, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Б.Шаригат, Алтай сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Сүхээ
      -Хугацааны “цагдаагийн ахлагч” цолоор Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Энхсаруул, Баяннуур сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Нурбол.
       -Хугацааны "ахлагч" цолоор Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбарын харуулчин, дэд ахлагч Б.Төмөрмөнх
         Нийт цол олгогдсон алба хаагч та бүхэндээ баяр хүргэж, цаашдын ажилд өндөр амжилт хүсье!
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна