/ / Гадаад харилцааны талаар

Гадаад харилцааны талаар

Гадаад харилцааны талаар

   Баян-Өлгий аймгийн удирдлагуудын хамт цагдаагийн газрын Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа М.Батболд, эдийн засгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Асылбек, жижүүрийн офицер, цагдаагийн ахмад З.Зангар нарын алба хаагчид 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын БНАлтай Улсын Кош-Агач дүүрэгт очиж, тус дүүргийн  Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Смирнов Андрей Васильевич болон орлогч дарга, цагдаагийн ахмад Табылчинов Эркин Николаевич нартай уулзалт зохион байгуулав.

    Уулзалтын үеэр хил дамнасан гэмт хэрэг, зөрчил түүний дотор мал хулгайлах гэмт хэрэг, татвараас зайлсхийх гэмт хэрэг, хууль бусаар галт зэвсэг, сум нэвтрүүлэх гэмт хэргүүдийг таслан зогсоох, түргэн шуурхай илрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар мэдээ, мэдээлэл солилцож хамтран ажиллахаар тохиролцов.

      Цагдаагийн газрын даргын урилгаар БНТурк Улсын Жандармерийн Ерөнхий газрын Гэр бүл хүчирхийлэл, насанд хүрээгүй хүмүүсийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хошууч Сонгул Яакут 2013 оны 05 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд тус аймагт 3 хоногийн ажлын айлчлал хийв. Ажлын айлчлалын үед гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын хүрээнд хамтран ажиллах талаар аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, “Эмэгтэйчүүдийн холбоо”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх холбоо” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай уулзалт зохион явуулав.

   Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцов. 

      Тус цагдаагийн газрын гадаад харилцааг өргөтгөх, сайжруулах зорилгоор ЦЕГ-ын даргын “БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймагт ажиллахыг зөвшөөрсөн” тухай 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 3г/4489 тоот албан бичгийг үндэслэн тус цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа К.Женисгүл, Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Хайырлыс,  Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад А.Ержан, Аж ахуйн албаны офицер, цагдаагийн дэслэгч П.Банзрагч, сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч А.Венера, жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ш.Галымжан нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2012 оны 10 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймагт ажлын айлчлал хийж, Алтай аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн ерөнхий хянагч Уан Жи Жан тэргүүтэй төлөөлөгчтэй уулзаж, хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийн талаар харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилго бүхий хамтарсан уулзалт-зөвлөгөөнийг зохион байгуулав.

     Цагдаагийн газрын даргын санаачилгаар ОХУ-ын БНАлтай Улс, БНТува Улс болон Монгол Улсын Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий алба хаагч нарын төлөөллийг оролцуулсан “Хил дамнасан гэмт хэрэг, зөрчилтэй хамтран тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт уулзалт-зөвлөгөөнийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар Өлгий хотод 2012 оын 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд өндөр түвшинд зохион явуулав.

    Уулзалт-зөвлөгөөнд ОХУ-ын БНАлтай Улсын Дотоод хэргийн яамны сайд, цагдаагийн хошууч генерал Удовенко Александр Иванович, Дотоод хэргийн яамны Эрүүгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Нагорнов Николай Алексеевич, Кош-Агач дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Смирнов Андрей Васильевич, БНТува Улсаас тус улсын Дотоод хэргийн сайдын орлогч, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Кандан Аяс Арзыланович, Дотоод хэргийн сайдын орлогч, мөрдөн байцаах газрын дарга, хууль зүйн хурандаа Дуюн Евгений Александрович, Дотоод хэргийн яамны Эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Сактагай Белек Данилович, Монгол Улсын талаас Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Бадамрагчаа, Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч Ж.Дөлбадрах, Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа О.Одхүү, Хилийн цэргийн 0285 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Түвшинжаргал болон Баян-Өлгий аймгийн хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд оролцов.

    Уулзалт-зөвлөгөөний үед Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа К.Женисгүл, ОХУ-ын БН Алтай Улсын Дотоод хэргийн яамны сайд, цагдаагийн хошууч генерал Удовенко Александр Иванович, БНТува Улсын Дотоод хэргийн сайдын орлогч, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Кандан Аяс Арзыланович, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын ЭЦТ-ийн дарга, цагдаагийн хошууч Н.Ууганбаяр, Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Тэгшжаргал, Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа О.Одхүү, 0285 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Түвшинжаргал нар хил дамнасан гэмт хэрэг, зөрчилтэй хамтран тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар илтгэл тавьж, мэдээлэл хийж, орон нутгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын талаар танилцуулав.

    Уулзалт-зөвлөгөөний явцад асуулт хариулт, чөлөөт ярилцлагыг зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнд оролцогчид санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэв.

   Мөн ОХУ-ын БН Алтай Улсын Дотоод хэргийн яамны сайд, цагдаагийн хошууч генерал Удовенко Александр Иванович аймгийн Засаг дарга С.Хавал, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа К.Женисгүл, Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа М.Батболд, ЭЦТ-ийн дарга, цагдаагийн дарга Н.Ууганбаяр нарыг ОХУ-ын Дотоод явдлын яамны “Цагдаагийн энгэр”-ийн тэмдэгээр шагнав.

    Зөвлөгөөнд оролцогчид Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яамдын 2001 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хэлэлцээр, Монгол Улсын ЦЕГ, ОХУ-ын Дотоод хэргийн яамны хооронд байгуулагдсан 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээнүүдийг үндэслэн хамтран ажиллахаар тохиролцож, БН Алтай Улсын ДХЯ-ны сайд, цагдаагийн хошууч генерал  А.И.Удовенко, БН Тува Улсын ДХЯ-ны орлогч сайд, цагдаагийн хурандаа А.А.Кандан, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа К.Женисгүл, Увс аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Бадамрагчаа, Завхан аймгийн Цагдаагийн газрын Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа О.Одхүү нар 5 заалт бүхий санамж бичигт гарын үсэг зурж, баталгаажуулав. 

    Хөтөлбөрийн дагуу тус аймгийн олон үндэстэн, ястаны соёлыг харуулсан 1 цаг 30 минутын хугацаатай урлагийн тоглолтыг бэлтгэж, зочид, төлөөлөгч нарт үзүүлэн сонирхуулав. 

      Мөн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа К.Женисгүл миний бие нь 2012 оны 12 дугаар сарын 11-нээс 18-ны өдрүүдэд БНТурк Улсад ажлын айлчлал хийж буй    ЦЕГ-ын бүрэлдэхүүнд багтаж, тус улсад зочилж, туршлага судалсан талаарх мэдээллийг алба хаагч нарт хийж  ажилласан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна