/ / ОХУ-ын БНАлтай улсын Цагдаагийн байгууллагын холбогдох алба хаагч нартай хамтарч эрэл зохион байгуулав

ОХУ-ын БНАлтай улсын Цагдаагийн байгууллагын холбогдох алба хаагч нартай хамтарч эрэл зохион байгуулав

ОХУ-ын БНАлтай улсын Цагдаагийн байгууллагын холбогдох алба хаагч нартай хамтарч эрэл зохион байгуулав 

    Тус аймгийн Улаанхус, Ногооннуур сумдын зарим ард иргэдээс хил залгаа ОХУ-ын БНАлтай улс руу 2013 оны эхний 9 сарын байдлаар 100 гаруй малаа хулгайгаар алдлаа, эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн ОХУ-ын БНАлтай улсын Кош-Агач дүүрэгт очиж цагдаагийн байгууллагын холбогдох алба хаагч нартай мэдээлэл солилцох, шаардлагатай газруудад очиж адуу малаа үзэх зорилгоор ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Бадралын 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3г/ 4177 дугаартай албан бичгээр ирүүлсэн зөвшөөрөл болон ОХУ-ын БНАлтай улсын Дотоод хэргийн сайд, цагдаагийн хошууч генерал А.И.Удовенко нарын зөвшөөрөлийн дагуу тус Цагдаагийн газрын ЭЦТ-ийн эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Хайырлыс, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад О.Асылбек, хохирогч Хинаяат овогтой Бегзада нар 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд БНАлтай улсын Кош-Агач дүүрэгт очиж ажиллаа.

    Энэ хугацаанд: ОХУ-ын Ташанта боомтноос нэвтрэхэд манай алба хаагч нарыг ОХУ-ын БНАлтай улсын Дотоод хэргийн яамны ЭЦГ-ын малын хулгай хариуцсан тасгийн дарга, цагдаагийн хошууч Польских Максим Васильевич, малын хулгай хариуцсан эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Саламов Судур Сергеевич, Кош-Агач дүүргийнДотоод хэргийн хэлтсийн, эрүүгийн эрэн сурвалжлах тасгийн дарга, цагдаагийн ахмад Табылгинов Эркин Николаевич нар хүлээн авч, хийх ажлын талаар мэдээлэл солилцож, тус дүүргийн хэмжээнд адуу мал хариулдаг малчин хүмүүст уулзуулсан, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Дархат”, “Белтир” хэмээх газруудаар дагуулан явж 4 малчидтай уулзуулан 600 гаруй адуу малыг бэлчээр дээрээс мөн 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Төбелер”, “Жанауыл” багуудын малчидтай уулзуулан нийт 400 гаруй адуу малыг бэлчээр дээрээс тус тус үзүүлж хамтран ажилласан. 

   Цаашид Кош-Агач дүүргийн цагдаагийн газрын холбогдох алба хаагч нартай малын хулгайн гэмт хэргийн талаар цаг алдалгүй, түргэн шуурхай утсаар мэдээлэл солилцож байхаар тохиролцсон болно. 

    2013 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 09:00-11:00 цагийн хооронд эрэн сурвалжлах ажил зохион байгуулсан хоёр талын цагдаагийн алба хаагч нар Кош-Агач дүүргийн цагдаагийн байгууллагатай хийсэн ажлын дүнгийн талаар хэлэлцэхэд БНАлтай улсын цагдаагийн байгууллагын алба хаагч нар Баян-Өлгий аймгийн  нутаг дэвсгэр дээрээс хулгайд алдагдсан олон тооны адууг мэдээллийн дагуу үргэлжлүүлэн эрэн сурвалжилж, хариу мэдэгдэн, хамтран ажиллах болохыг илэрхийлсэн байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна