/ / ОХУ-ын БНТува Улсын цагдаагийн алба хаагч нартай уулзалт хийсэн талаар

ОХУ-ын БНТува Улсын цагдаагийн алба хаагч нартай уулзалт хийсэн талаар

     ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Бадралын 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3г/ 4178 дугаартай албан бичгээр ирүүлсэн зөвшөөрөл болон ОХУ-ын БНТува Улсын Дотоод хэргийн сайд, цагдаагийн хошууч генерал А.Ф.Лобанов нарын зөвшөөрлийн дагуу тус Цагдаагийн газрын Ногооннуур сум дах цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Тилеугавыл, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Хайырлыс, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад О.Асылбек нар 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хилийн уулзалт хийх зорилгоор тус аймгийн Ногооннуур сумын нутаг ба Хилийн 0285 дугаар ангийн харьяа Асгантын заставт очиж 13:00 цагаас ОХУ-ын хилийн 71 дэх багнан дээр БНТува Улсын Цагдаагийн байгууллагын холбогдох алба хаагч нартай уулзалт хийв.

Уулзалтанд БНТува Улсын талаас:

    БНТува Улсын Дотоод хэргийн яамны харьяа ЭЦГ-ын Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ондар Шолбан Өлзейолович, тус хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Сактагай Белек Данилович,

    “Дзун-Хемчик” районы Цагдаагийн газрын ЭЦТ-ийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.П. Эрендэй,

    Хилийн цэргийн орлогч дарга, ахлах дэслэгч А.Д. Ковцов, хилийн тагнуулын ажилтан дэслэгч В.Н.Шербаков нар оролцов.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна