/ / ОХУ-ын БНТува Улсын цагдаагийн алба хаагчдын хамт алдагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг зохион явуулав

ОХУ-ын БНТува Улсын цагдаагийн алба хаагчдын хамт алдагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг зохион явуулав

     Хил дамнасан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч А.Серикжан, Увс аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Зоригтбаатар, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэн А.Дагыс, А.Саулетхан, Увс аймгийн иргэн Д.Даваажаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ОХУ-ын БНТува улсад 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 5 хоногийн хугацаатай ажиллав. 

   Ажилласан хугацаанд ОХУ-ын БНТува Улсын ДХЯ-ны харъяа ЭЦГ-ын МХГХ тэмцэх хэлтсийн болон Тагнуулын байгууллагын алба хаагч нартай хамтран ОХУ-ын БНТува Улсын Хандгайт районы Мугур-Акси, Сагил сум, Мөнгөн-Тайга районы Бай-Овоо зэрэг сумын нутаг дэвсгэрийн 1300 км замыг туулж, алдагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг зохион явуулав. 

    Эрэн сурвалжлах ажлын үр дүнд иргэн А.Саулетханы 5, А.Дагысын 2, А.Какиятын 1, Увс аймгийн Сагил сумын иргэн Д.Даваажаргалын 1 адууг тус тус олж, илрүүлсэн бөгөөд Д.Даваажаргалын бусад 27 тооны адууг нядалж, махыг нь худалдан борлуулсан болохыг тогтоож ажилласан. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна