/ / ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ НӨХӨЖ АВАХ, ЭРХ СЭРГЭЭЛГЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ НӨХӨЖ АВАХ, ЭРХ СЭРГЭЭЛГЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

    Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож МУ-ын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтын дагуу эрх хасагдсан болон Шүүхийн шийтгэх тогтоолоор эрх хасагдсан жолооч нар доорх материалыг бүрдүүлж эрх сэргээлгэнэ.

Үүнд:

             - ХАБХТ-т хандаж хүсэлт гаргана

             -  Цахим үнэмлэхний хуулбар

             - Эмнэлгийн байгууллагын тодорхойлолт /эрүүл мэндийн хуудас/ бөглүүлэх

             - 4Х6 хэмжээтэй 2% цээж зураг

     Замын хөдөлгөөний дүрмээр 10 асуулттай тест бөгөлж шалгалт өгч тэнцсэн тохиолдолд Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлж эрхийн сэргээнэ.

    Жолооны үнэмлэхээ үрэгдүүлж нөхөн авах болон үнэмлэхээ солих тохиодолд доорх материалыг бүрдүүлнэ.

Үүнд:

                - Цахим үнэмлэхийн хуулбар

                - 4Х6 хэмжээтэй 2% цээж зураг

         - Үнэмлэхний үнэ болох 12500 төгрөг Төрийн банкины 900012408 тоот дансанд тушаасан баримт. 

 

 БАН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН
  ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАНГАХ ТАСАГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна