/ / 2014 оны 01 дүгээр сарын нөхцөл байдлын мэдээ

2014 оны 01 дүгээр сарын нөхцөл байдлын мэдээ

2014 оны 01 дүгээр сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

      Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2014 оны 1 сард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 317 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 258 шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 90 хүлээн авч, 69 буюу 76.7 хувийг хуулийн анхны хугацаанд, 21 буюу 23.3 хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 63 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

      Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 62 эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 27 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 1 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж мөн 115 материалд захиргааны арга хэмжээ авч, 52 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

   Харин гэмт хэргийн ангилалаар авч үзвэл хөнгөн, хүндэвтэр, хэргийн гаралт 16.6-25 хувиар тус тус буурч, хүнд гэмт хэрэг 1-ээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Үүнд: хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 31.6 хувиар буурч,  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 37.5 хувиар өссөн, үүнээс иргэдийн өмчийг хулгайлах хэрэг 2.5 дахин, малын хулгай 25 хувиар тус тус өсч, Албан тушаалын гэмт хэрэг болон бусад гэмт хэргүүд мөн үеийн түвшинд байна.

    Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 9.7 сая төгрөгийн хохирол учирсны 8.5 сая төгрөг буюу 87.6 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэн ажиллав.

    Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 483 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 358 хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 90 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 3275000 төгрөгний торгуулийг 448 хүнд ногдуулсан байна. Мөн 15 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, 19 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сараас 2 жилийн хугацаагаар хасах арга хэмжээ авч, архи согтууруулах хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 80хүнийг албадан эрүүлжүүлэв.

Суманд гарсан гэмт хэрэг:

     2014 оны 1-р сард  Алтай суманд-1, баяннуурт-1, бугатад-3, дэлүүнд-2, ногооннуурт-3, цагааннуурт-1, толбод-3, улаанхуст-3, цэнгэлд-2,  өлгий сумын төвд -10 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна