/ / 2014 оны 02 дугаар сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

2014 оны 02 дугаар сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

    Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2014 оны 2 дугаарсард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 627гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 570 шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 190 хүлээн авч, 145 буюу 76.3 хувийг хуулийн анхны хугацаанд, 45 буюу 23.7 хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 62 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

    Нийт хүлэ эн авсан гомдол, мэдээллийн 116 эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 61 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 13 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 2 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж мөн 282 материалд захиргааны арга хэмжээ авч, 96 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

     Харин гэмт хэргийн ангилалаар авч үзвэл хүндэвтэр, хөнгөн хэргийн гаралт 34.4-42.6 хувиар тус тус буурч, хүнд гэмт хэрэг 1-ээр, онц хүнд гэмт хэрэг 1-ээр тус тус  нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Үүнд: хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 50.9 хувиар,  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 5.9 хувиар буурч, хүнийг санаатай алах гэмт хэрэг 1-ээр, халаасны хулгайн гэмт хэрэг 1-ээр, танхайрах гэмт хэрэг 1-ээр, үүнээс иргэдийн өмчийг хулгайлах хэрэг 2.0 дахин, малын хулгай 12.5 хувиар тус тус өсч, Албан тушаалын гэмт хэрэг болонбусад гэмт хэргүүд мөн үеийн түвшинд байна.

     Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 17.0 сая төгрөгийн хохирол учирсны 15.9 сая төгрөг буюу 93.3 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэн ажиллав.

    Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 1442 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 1131 хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 242 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 9929000 төгрөгний торгуулийг 1373 хүнд ногдуулсан байна.

     Мөн 33 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, 35 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сараас 2 жилийн хугацаагаар хасах арга хэмжээ авч, архи согтууруулах хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 155хүнийг албадан эрүүлжүүлэв.

Сумдад бүртгэгдсэн гэмт хэрэг:

       2014 оны 2 дуцгаар сарын байдлаар Алтай суманд-1, Алтанцөгцөд-2, Баяннуурт-2, бугатад-4, Булганд-2, Дэлүүнд-4, Ногооннуурт-6, Цагааннуурт-2, Толбод-3, Улаанхуст-7, Цэнгэлд-5, Өлгий сумын төвд-25 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна