/ / 2014 оны 03 дугаар сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

2014 оны 03 дугаар сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

    Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2014 оны дугаарсард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 935 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 905шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 298 хүлээн авч, 227 буюу 76.2 хувийг хуулийн анхны хугацаанд, 71 буюу 23.8 хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 38 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

     Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 185 эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 95 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 18 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 2 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж мөн 471 материалд захиргааны арга хэмжээ авч,134 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

        Харин гэмт хэргийн ангилалаар авч үзвэл хүндэвтэр хөнгөн хэргийн гаралт 24.4-38.5 хувиар тус тус буурч, хүнд гэмт хэрэг 2-оор, онц хүнд гэмт хэрэг 1-ээр тус тус  нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

        Үүнд: хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 38.7 хувиар, бусад гэмт хэрэг 38.9 хувиар буурч, хүнийг санаатай алах гэмт хэрэг 1-ээр, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 10 хувиар, үүнээс иргэдийн өмчийг хулгайлах хэрэг 33.3, малын хулгай 62.5 хувиар, халаасны хулгайн гэмт хэрэг 1-ээр,  бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг 1-ээр тус тус өсч,бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг, танхайрах гэмт хэрэг, ХАБЭ гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэргүүд   тус тус мөн үеийн түвшинд байна.

        Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 40.3 сая төгрөгийн хохирол учирсны 34.0 сая төгрөг буюу 84.3 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэн ажиллав. 

     Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 2182 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 1662 хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 416 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 13576500 төгрөгний торгуулийг 2078 хүнд ногдуулсан байна. Мөн 51 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, 53 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сараас 2 жилийн хугацаагаар хасах арга хэмжээ авч, архи согтууруулах хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 261 хүнийг албадан эрүүлжүүлэв. 

Суманд гарсан гэмт хэрэг: 

     2014 оны 3-р сард  Алтай суманд-4,  Алтанцөгцөд – 2, баяннуурт-5, бугатад-4, Булганд-1, дэлүүнд-5, ногооннуурт-7, цагааннуурт-2, толбод-5, улаанхуст-9, цэнгэлд-9,  өлгий сумын төвд -40 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна