/ / 2014 оны 05 дугаар сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

2014 оны 05 дугаар сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

   Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2014 оны 5 дугаарсард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 1499гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 1463-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 432 хүлээн авч, 339 буюу 78.5 хувийг хуулийн анхны хугацаанд, 93 буюу 21.5 хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 46 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

    Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 271 эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 141 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 20 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 2 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж мөн 799 материалд захиргааны арга хэмжээ авч, 230 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

ГЭМТ ХЭРГИЙН АНГИЛАЛЫН ТАЛААР

    Харин гэмт хэргийн ангилалаар авч үзвэл хөнгөн хүндэвтэр хэргийн гаралт 21.5-26.5 хувиар тус тус буурч, хүнд гэмт хэрэг 3-аар, онц хүнд гэмт хэрэг 2-оор тус тус  нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Үүнд: хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 32.4 хувиар, ХАБЭ гэмт хэрэг 25 хувиар, бусад гэмт хэрэг 9.5 хувиар,  бусдын өмчийн ашиглалын гэмт хэрэг 33.3 хувиар тус тус буурч,  хүнийг санаатай алах гэмт хэрэг 2-оор, бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 2-оор, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 8 хувиар, үүнээс иргэдийн өмчийг хулгайлах хэрэг 44.4, малын хулгай 30 хувиар, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг 66.6 хувиар, халаасны хулгайн гэмт хэрэг 1-ээр тус тус өсч, албан тушаалын гэмт хэрэг   мөн үеийн түвшинд байна.

     Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 57.0 сая төгрөгийн хохирол учирсны 54.1 сая төгрөг буюу 94.9 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэн ажиллав.

   Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 3526 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 2649 хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 685 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 21833.200 төгрөгний торгуулийг 3334 хүнд ногдуулсан байна. Мөн 96 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, 94 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сараас 2 жилийн хугацаагаар хасах арга хэмжээ авч, архи согтууруулах хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 444 хүнийг албадан эрүүлжүүлэв.

Суманд гарсан гэмт хэрэг:

    2014 оны  4-р сард  Алтай суманд-5,  Алтанцөгц суманд – 5, Баяннуур суманд -7, Бугат суманд -7, Булган суманд -5, Буянт суманд -1, Дэлүүнд суманд 5, Ногооннуур суманд -9, Цагааннуур суманд -2, Толбо суманд -5, Улаанхус суманд -9, Цэнгэл суманд -11, Сагсай суманд,  Өлгий сумын төвд -65 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна