/ / Засаг даргын дэргэдэх зөвлөлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээг танилцуулав

Засаг даргын дэргэдэх зөвлөлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээг танилцуулав

   

    Хууль зүйн сайд болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2014 онд хамтран ажиллах гэрээний төсвийн жилд Засаг даргын нийлүүлэх бүтээгдэхүүний 2.1 дахь заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор тус Цагдаагийн газраас 2014 оны эхний 10 сард гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний мэдээллийг аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр танилцуулж, тус зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд “Хангалттай сайн” гэсэн үнэлгээ өглөө. 

   Зөвлөлөөс аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.9-д заасны дагуу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс “Хүүхэд хамгааллын төв” байгуулах хөрөнгийг шийдвэрлэх талаар холбогдох төсөв, санхүүгийн судалгааг хамтран гаргахаар болов. 

     Мөн аймгийн Засаг даргын зүгээс зам тээврийн осол, хил дамнасан малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах талаар ажлын чиглэл өгөв.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна