/ / 2014 оны 06 дугаар сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

2014 оны 06 дугаар сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

     Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2014 оны 6 дугаарсард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 1804гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 1778-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 521 хүлээн авч, 416 буюу 80.0 хувийг хуулийн анхны хугацаанд, 105 буюу 20 хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 38 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

     Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 340 эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 160 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 21 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 3 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 1008 материалд захиргааны арга хэмжээ авч, 246 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

     Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 4322 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 3207 хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 849 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 27409000 төгрөгний торгуулийг 4056 хүнд ногдуулсан байна. Мөн 137 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, 127 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сараас 2 жилийн хугацаагаар хасах арга хэмжээ авч, архи согтууруулах хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 537 хүнийг саатуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна