/ / 2014 оны 07 дугаар сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

2014 оны 07 дугаар сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

     Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2014 оны 7 дугаарсард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 2020гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 1976-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 600 хүлээн авч, 485 буюу 80.8 хувийг хуулийн анхны хугацаанд, 115 буюу 19.2 хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 56 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

     Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 392 эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 186 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 22 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 3 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 1120 материалд захиргааны арга хэмжээ авч, 253 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

ГЭМТ ХЭРГИЙН АНГИЛАЛЫН ТАЛААР:

     Харин гэмт хэргийн ангилалаар авч үзвэл хөнгөн хүндэвтэр хэргийн гаралт 21.5-22.5 хувиар тус тус буурч, хүнд гэмт хэрэг 3 дахин, онц хүнд гэмт хэрэг 2-оор тус тус  нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Үүнд: хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 32.5 хувиар, бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 50 хувиар,  бусдын өмчийн ашиглалын гэмт хэрэг 60 хувиар, танхайрах гэмт хэрэг 50 хувиар, иргэдийн өмчийг хулгайлах хэрэг 6.2, тус тус буурч,  ХАБЭ гэмт хэрэг 25 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 14.2 хувиар, үүнээс малын хулгай 45.4 хувиар, хүнийг санаатай алах гэмт хэрэг 2-оор, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг 2.6 дахин, халаасны хулгайн гэмт хэрэг 1-ээр, албан тушаалын гэмт хэрэг 1-ээр, бусад гэмт хэрэг 4.2 хувиар тус тус өссөн байна.

     Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 75.7 сая төгрөгийн хохирол учирсны 70.5 сая төгрөг буюу 93.1 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэн ажиллав.

   Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 4763 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 3517 хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 948 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 31369.6 төгрөгний торгуулийг 4465 хүнд ногдуулсан байна. Мөн 156 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, 140 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сараас 2 жилийн хугацаагаар хасах арга хэмжээ авч, архи согтууруулах хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 607 хүнийг саатуулав.

     Суманд бүртгэгдсэн гэмт хэрэг:

     2014 оны  7-р сард  Алтай суманд-12,  Алтанцөгц суманд – 6, Баяннуур суманд -8, Бугат суманд -10, Булган суманд -6, Буянт суманд -3, Дэлүүнд суманд 5, Ногооннуур суманд -12, Цагааннуур суманд -4, Толбо суманд -6, Улаанхус суманд -9, Цэнгэл суманд -15, Сагсай суманд-2,  Өлгий сумын төвд -78 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна