/ / 2014 оны 08 дугаар сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

2014 оны 08 дугаар сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

    Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2014оны 8 дугаар сард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 2250гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 2216-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 657 хүлээн авч, 535 буюу 81.4 хувийг хуулийн анхны хугацаанд, 122 буюу 18.6 хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 48 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

     Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 425 эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 203 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 29 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 4 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 1290 материалд захиргааны арга хэмжээ авч, 265 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

ГЭМТ ХЭРГИЙН АНГИЛАЛЫН ТАЛААР:

     Харин гэмт хэргийн ангилалаар авч үзвэл хөнгөн хүндэвтэр хэргийн гаралт 25.1-25.3 хувиар тус тус буурч, хүнд гэмт хэрэг 3 дахин, онц хүнд гэмт хэрэг 2-оор тус тус  нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Үүнд: Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 35.1 хувиар, бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 42.8 хувиар,  бусдын өмчийн ашиглалын гэмт хэрэг 60 хувиар, албан тушаалын гэмт хэрэг 50 хувиар тус тус буурч, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 20 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг6.1 хувиар, үүнээс малын хулгай 14.3 хувиар, хүнийг санаатай алах гэмт хэрэг 2-оор, халаасны хулгайн гэмт хэрэг 1-ээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг 2 дахин, бусад гэмт хэрэг 3.8 хувиар тус тус өсч,танхайрах гэмт хэрэг болон иргэдийн өмчийг хулгайлах хэрэг  мөн үеийн түвшинд байна.

      Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 106.8 сая төгрөгийн хохирол учирсны 85.3 сая төгрөг буюу 79.9 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэн ажиллав.

     Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 5323 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 3886 хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 1097 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 35759.1 төгрөгний торгуулийг 4983 хүнд ногдуулсан байна.Мөн 171 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, 167 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сараас 2 жилийн хугацаагаар хасах арга хэмжээ авч, архи согтууруулах хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 686 хүнийг саатуулав.

СУМАНД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ:

       2014 оны  8-р сард  Алтай суманд-12,  Алтанцөгц суманд – 6, Баяннуур суманд -9, Бугат суманд -10, Булган суманд -6, Буянт суманд -4, Дэлүүнд суманд 5, Ногооннуур суманд -13, Цагааннуур суманд -5, Толбо суманд -6, Улаанхус суманд -12, Цэнгэл суманд -14, Сагсай суманд-3,  Өлгий сумын төвд -88  гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна