/ / 2014 оны 09 дүгээр сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

2014 оны 09 дүгээр сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

     Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2014оны эхний 9 дүгээр сард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 2535 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 2486-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 731 хүлээн авч, 587 буюу 80.3 хувийг хуулийн анхны хугацаанд, 144 буюу 19.7 хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 64гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна. 

     Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 468 эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 226 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 37 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 4 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 1473 материалд захиргааны арга хэмжээ авч, 278гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн. 

ГЭМТ ХЭРГИЙН АНГИЛАЛЫН ТАЛААР: 

     Гэмт хэргийг ангилалаар авч үзвэл  өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад хөнгөн хүндэвтэр хэргийн гаралт 24.1-25.0 хувиар тус тус буурч, хүнд гэмт хэрэг 4 хэргээр буюу 66.7 хувиар, онц хүнд гэмт хэрэг 3 дахинтус тус  нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

Үүнд: Хүчиндэх гэмт хэрэг 50 хувиар,хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 35.3хувиар, бусдын өмчийн ашиглалын гэмт хэрэг 33.3 хувиар,хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 11.8хувиар,малын хулгай 5.5 хувиар, албан тушаалын гэмт хэрэг 66.6 хувиар тус тус буурч,  иргэдийн өмчийг хулгайлах хэрэг 5.5 хувиар, хүнийг санаатай алах гэмт хэрэг 1-ээр,бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг66.7 хувиар,халаасны хулгайн гэмт хэрэг 1-ээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг 2.2дахин,танхайрах гэмт хэрэг болонбусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг,бусад гэмт хэрэг тус тусмөн үеийн түвшинд байна. 

     Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 252.5 сая төгрөгийн хохирол учирсны226.9 сая төгрөг буюу 89.9 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэн ажиллав. 

   Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 5932 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 4294 хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 1638 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 40756.1 төгрөгний торгуулийг 5547 хүнд ногдуулсан байна.Мөн 189 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, 192 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сараас 2 жилийн хугацаагаар хасах арга хэмжээ авч, архи согтууруулах хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 814 хүнийг саатуулав. 

СУМАНД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ: 

     2014 оны  9-р сард  Алтай суманд-13,  Алтанцөгц суманд – 8, Баяннуур суманд -9, Бугат суманд -11, Булган суманд -6, Буянт суманд -4, Дэлүүнд суманд 6, Ногооннуур суманд -15, Цагааннуур суманд -5, Толбо суманд -7, Улаанхус суманд -12, Цэнгэл суманд -15, Сагсай суманд-2,  Өлгий сумын төвд -100 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна