/ / “Спортын бага наадам”-д тамирчид амжилттай оролцлоо

“Спортын бага наадам”-д тамирчид амжилттай оролцлоо

     

    Цагдаагийн алба хаагчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, баруун бүсийн цагдаагийн алба хаагчдын хамтын ажиллагааг сайжруулах, нийтийн биеийн тамирын спортыг хөгжүүлэх зорилготой “Баруун бүсийн цагдаагийн хүрээний спортын бага наадам” 2014 оны 06 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд Увс аймагт зохион байгуулагдав.

    Уг тэмцээн нь сагсан бөмбөг, холимог гар бөмбөг, эрэгтэй эмэгтэй шатар, даам, урт богино бууны буудлага, билльярд, теннис гэсэн спортын 6 төрлөөр явагдаж Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдлөө.

   Энэхүү “Баруун бүсийн цагдаагийн хүрээний спортын бага наадам”-д манай  алба хаагчид амжилттай оролцож багаараа хүрэл медаль хүртэв.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна