/ / МЭДЭЭЛЭЛ

МЭДЭЭЛЭЛ

          Тус Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг, Цагааннуур тосгон дахь Хилийн цэргийн 0285 дугаар ангийн хилийн тагнуулын албаны хамтарсан  ажлын хэсэг Улаанхус сумын 2 дугаар багийн нутаг “Багабулаг”, “Шар нохойт” нэртэй газар, Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг “Хар магнай” нэртэй газарт нутаглаж байгаа малчин иргэдтэй уулзалт хийж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, малчдыг бүлгийн зохион байгуулалтанд оруулах,  санамж сэрэмжлүүлэг тараах ажлыг 2014 оны 07 дугаар сарын 08-09-ны хооронд зохион явууллаа.

    Улаанхус сумын “Багабулаг”, “Шар нохойт”-ын чиглэлд хийсэн яриа таниулгад 51, Ногооннуур сумын “Хар магнай”-д хийсэн яриа таниулгад 75 хүн хамрагдсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна