/ Өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авах / БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

1. Гэмт хэргийн талаар 

   Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2013 онд гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 3197 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 3226 шийдвэрлэсэн.Нийт  хүлээн авсан өргөдөл, гомдлыг өнгөрсөн онтой харьцуулахад 350 буюу 9.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

     Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 1104 хүлээн авч, 788 буюу 71.4 хувийг хуулийн анхны хугацаанд, 316 буюу 28.6 хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэсэн.

    Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 656 эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 404 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 44 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 17 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж мөн 1749 материалд захиргааны арга хэмжээ авч, 354 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

    Гэмт хэргийн ангилалаар авч үзвэл хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд хэргийн гаралт 20.0-66.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:

    Хүчиндэх гэмт хэрэг 75 хувиар, танхайрах гэмт хэрэг 60 хувиар, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 8.4 хувиар, ХАБЭ гэмт хэрэг 16 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 54 хувиар, үүнээс малын хулгай 64.5 хувиар, авто тээврийн хэрэгслийн хулгай 33.3 хувиар, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 33.3 хувиар, бусдын эд хөрөнгийг залилан авах гэмт хэрэг 75 хувиар, бусад гэмт хэрэг 46.7 хувиар тус тус буурч, хүнийг санаатай алах, иргэдийн өмчийн хулгайн гэмт хэргүүд мөн үеийн түвшинд, бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг 1-ээр, бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 67 хувиар, албан тушаалын гэмт 33.3 хувиар тус тус өссөн байна.

Тус  цагдаагийн газар нь сүүлийн 3 жилийн байдлаар иргэд, аж ахуйн байгууллагаас хүлээн  авсан  гэмт хэрэг, захиргааны шинжтэй өргөдөл, гомдол, мэдээлэл

    Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 186.9 сая төгрөгийн хохирол учирсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 64.5 сая төгрөг буюу 25.6 хувиар буурсанбөгөөд 133.9 сая төгрөг буюу 71.7 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.8 сая төгрөг буюу 17.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

   Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 7033 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 5670 хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 861 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 38.305.6 төгрөгний торгуулийг 6531 хүнд ногдуулсан. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 899 буюу 11.3 хувиар буурсан байна.

     Мөн 229 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, архи согтууруулах хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 1119 хүнийг албадан эрүүлжүүлэв. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрүүлжүүлэгдсэн хүн 149 хүнээр буюу 15.4 хувиар, баривчлагдсан хүн 40 хүнээр буюу 21.2 хувиар тус тус өссөн.

2013 онд сумдад үйлдэгдсэн гэмт хэргийг 2012 онд 
бүртгэгдсэн гэмт хэрэгтэй харьцуулахад: 
 

2. Хөрөнгө оруулалтын талаар 

     Аймгийн удирдлагууд Өлгий сумын ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах зорилгоор орон нутгийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр /167.0 сая төгрөг/ иж бүрэн тоноглогдсон хөдөлгөөнт эргүүлийн 2 автомашин мөн замын цагдаагийн хяналтын цэг, тээврийн хэрэгсэл түр хадгалах байрыг шинээр барьж хүлээлгэж өгсөн.

 3. Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлогын хүрээнд 

       Цагдаагийн газрын алба хаагч нарт Шинэчлэлийн Засгийн газрын болон Хууль зүйн яам, ЦЕГ-ын бодлого, шийдвэрүүдийг тухай бүр нь танилцуулж, цагдаагийн байгууллагын алба хаагчдын үйл ажиллагаа, ёс зүй, харилцааны соёлыг богино хугацаанд дээшлүүлэхэд цагдаагийн газрын бүх шатны удирдах ажилтан, алба хаагч бүр анхаарлаа хандуулж, үйл ажиллагаагаа чиглүүлэх үүрэг чиглэлийг өгч, энэ талаар нийт алба хаагч нарт 6 удаа сургалт явуулав.

      Цагдаагийн ажил, үйлчилгээг иргэдэд шуурхай хүртээмжтэй хүргэхийн тулд гэмт  хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг суваг, холбоо мэдээллийн системийг улам боловсронгуй болгоход анхаарч ажиллав. Үүний үр дүнд цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны 7042102 дугаартай утаснаас гадна 70422365, 93022902, 96422902, 94442902, 89426602   дугаарын үүрэн телефоны суурин утаснуудыг шинээр байрлуулж, цагдаагийн газрын www.police.bayanulgii.gov.mn сайтыг www.bayan-olgii.police.gov.mn болгон өөрчилж, сайтанд Цагдаагийн газрын болон алба хаагч нарын танилцуулга, зохион явуулж байгаа ажил, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ, үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журмын талаарх мэдээллийг байрлуулж, энэ тухай иргэдэд цагдаагийн газрын гадна талд байрлах мэдээллийн электрон самбар болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажиллав.

     Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлогын хүрээнд тус Цагдаагийн газрын үйл ажиллагааг сурталчлах, цагдаагийн үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай хүргэх зорилгоор аймгийн ГХУСАЗСЗ дэмжлэгтэйгээр улиралд нэг удаа “BU-POLICE” сониныг хэвлэн гаргаж, үнэ төлбөргүй олон нийтэд тарааж ажиллав.

     Баян-Өлгий аймаг дахь “Мобиком” корпорацийн салбартай хамтран ажиллах гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулж, 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 9942 дугаартай 18.000 хэрэглэгчид цагдаагийн талархалын мессеж илгээх ажлыг зохион байгуулсан нь шинэлэг ажил болов.

        Аймгийн ХДТ-ын уран бүтээлчидтэй хамтран “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” аяныг 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хоорнд Булган, Дэлүүн, Алтай, Цэнгэл, Баяннуур, Улаанхус зэрэг сумдад зохион явуулсан нь иргэдийн талархалыг хүлээсэн ажил болсон.

        Аяны хүрээнд цагдаагийн үйл ажиллагааг дэмждэг, гэмт хэргээс урьдилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлдэг 6 сумын Засаг дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, зүтгэл гаргаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа 24 иргэнийг Цагдаагийн газрын өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.

   Мөн цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлогын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран сурталчлах ажлыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу “Харих болоогүй аав”, “Сумын цагдаагийн амьдрал” сэдэвт нэвтрүүлгийг орон нутгийн “Дербес” телевизтэй хамтран 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бэлтгэв.

    Нэвтрүүлэгт Улаанхус сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид болон тэдний ар гэр, эхнэр, хүүхэд, иргэдийг оролцуулан, санал бодол, хүсэл эрмэлзэл мөн цагдаагийн албаны бахархалтай болоод хүндрэл бэрхшээлтэй талууд, алба хаагчдын ажлын байранд үүрэг гүйцэтгэж байгаа байдал, албаны бэлэн байдал, гэр бүлийн гишүүдийн хамт чөлөөт цагийг өнгөрүүлж байгаа үйл явдал, ар гэрийн амьдралыг харуулав.

 

    “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийт бие бүрэлдэхүүнд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 8 цагийн сургалтыг зохион явуулж, тестээр шалгалт авч, үр дүнг тооцов.

    Тус аймгийн Сагсай сумын 2, 3, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Цагдаагийн газар өдөр тутмын үйл ажиллагааг “Гамшигийн үеийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” код 415-д заасны дагуу явуулж, албаны бэлэн байдлыг хангаж, хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж ажиллав.

   Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар тогтоолоор батлагдсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөр, 2007 оны 13 дугаар албан даалгаврыг тус тус хэрэгжүүлэх, Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2008 оны 125 дугаар тушаалаар баталсан иргэд, олон нийтэд шуурхай, хүртээмжтэй ажил, үйлчилгээг үзүүлэх, санал хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэх, байгууллага, алба хаагчдын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Нээлттэй өдөр” арга хэмжээг сар бүрийн 2 дахь долоо хоногийн Пүрэв гарагт зохион байгуулан ажиллав.

     Аймгийн төвийн түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг нэмэгдүүлэх, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний газарт худалдаалж буй бараа, бүтээгдэхүүний гарал үүсэл, хадгалалт, тээвэрлэлт, сав баглаа боодол, хаяг шошго, чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, спирт, согтууруулах ундаа болон бусад бүтээгдэхүнийг хууль бусаар хил нэвтрүүлэх, татвараас зайлсхийх явдлыг илрүүлэх зорилгоор “Хүнсний аюулгүй байдалтай тýìöýõ аян”-ыг зохион явуулах 15 заалт бүхий төлөвлөгөөг гаргаж, Өлгий сумын ЗДТГ, Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтсийн удирдлагуудад батлуулж, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд дээрх байгууллагуудтай хамтран 10 хоногийн хугацаатай зохион явуулав.

     Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Лазатхан, Засаг дарга Х.Дармен нарын 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сумдын ард иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж байгаа асуудлыг сумдын удирдлагуудын хамт шийдвэрлэх, “Малчдын бүлгэм”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Архины хамааралтай иргэдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх” клубыг байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар баталсан 10 заалт бүхий удирдамжын дагуу аймгийн ГХУСАЗСЗ, Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, МХГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэсээс байгуулагдсан ажлын хэсэг 2013 оны 04 дүгээр сарын 29-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 16 хоногийн хугацаанд 12 сум, 1 тосгонд ажиллав.

     “Хууль дүрэм-бодит амьдралд” аяны хүрээнд Аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор орон нутгийн “Дербес” телевизтэй хамтран “Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, түүнийг арилгах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион явуулав.

      Цагдаагийн газрын удирдлагуудын зүгээс аймгийн төвийн бүх төрийн болон төрийн бус байгууллагын гадна орчинг өндөр хүчин чадалтай гэрэлтүүлэгтэй болгох санаачлага гаргаж,  энэхүү ажилд цагдаагийн газрын зүгээс манлайлан оролцож, өөрийн байгууллагын гадна орчныг анх гэрэлтүүлэгтэй болгосоны үр дүнд бусад төрийн болон төрийн бус байгууллагууд гадна орчиндоо өндөр хүчин чадалтай гэрэлтүүлэг тавьж эхэлсэн нь олон нийтийн талархлыг хүлээсэн шинэлэг ажил болов.

4. Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилласан талаар 

     “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан ажил, цаашдын зорилтын талаар аймгийн радиогоор 36 удаа, телевизээр 57 удаа, сонин хэвлэлээр 10 удаа сурталчилж, нийт 41 нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж, иргэд, олон нийтэд хүргэж ажиллав.

5. Замын цагдаагийн албаны чиглэлээр 

      “Мотоцикль” арга хэмжээг 2013 онд аймгийн хэмжээнд үр дүнтэй зохион явуулсан бөгөөд арга хэмжээний хүрээнд мотоциколь эзэмшигч 590 гаруй иргэнийг 14 хоногийн хугацаатай “А” ангиллын жолооны сургалтанд хамруулан үнэмлэхжүүлэх арга хэмжээ авсан.

        Мөн мотоциколь эзэмшигч 1260 иргэнд хамгаалалтын малгай олгосон, 630 мотоциклийг аймгийн Авто тээврийн үндэсний газар, Гаалийн газартай хамтарч дугааржуулсан, 40 ширхэг замын тэмдэг байрлуулсан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв. 

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тэр дундаа сургуулийн насны хүүхдийг зам тээврийн хэрэг,ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Өлгий сумын төвийн ерөнхий боловсролын сургууль болон болон цэцэрлэгийн ойролцоох тээврийн хэрэгсэл хурдтай явдаг замуудад 5 ширхэг хурд сааруулагч байрлуулсан бөгөөд энэ ажлыг хийсэнээр хүүхэд багачууд зам тээврийн осолд өртөх явдал багасав.  

    Сургуулийн ойролцоо болон Улаанбаатар хот бусад аймаг сумдаас орж, гарах төв замуудад архи согтууруулах ундаа хэрэглэх болон хурд хэтрүүлэн явах нь ямар хор хөнөөлтэй болохыг сэрэмжлүүлэх зорилгоор 2,500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгний үнэ өртөг бүхий 3 ширхэг мэдээллийн самбар байрлуулав. 

     Тус аймагт 2013 оны  эхний  11 сард  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний  аюулгүй  байдал,  ашиглалтын журмын  эсрэг 18 гэмт хэрэг бүртгэгдсэн, гэмт хэргийн улмаас 7 хүн нас барж, 9 хүн  гэмтсэн бөгөөд үүнийг өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулбал гэмт хэрэг 14.3 хувиар, гэмтсэн хүний  тоо 30.8 хувиар  тус тус буурч, нас барсан хүний тоо 2.5 дахин өссөн  үзүүлэлттэй байна. 

6. Архидан согтууратай тэмцэх ажлын талаар 

     Согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилгээ үзүүлдэг давхардсан тоогоор нийт 45 бөөний төв, 328 хүнсний дэлгүүр, 21 баар, цэнгээний газруудад Өлгий сумын ЗДТГ, МХГ, ЭЦТ-ийн алба хаагч нартай хамтран 19 удаа хяналт, шалгалт явуулахад хадгалалтын хугацаа хэтэрсэн, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй, тусгай зөвшөөрөлгүй 320 литр архи, 837.5 литр пиво, 5 литр виног хурааж, захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг шийдвэрлэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж, устгалд оруулав.

    Мөн аймгийн Засаг даргын “Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 201 дугаартай захирамжийн дагуу аймгийн ГХУСАЗСЗ, ХЗХэлтэс, МХГ, Өлгий сумын ЗДТГ, СХЗХэлтэсийн ажилчидтай хамтран 2013 оны 03 дугаар сарын 25-наас 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд аймгийн төв болон сумдад согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх эрх бүхий 261 баар, цэнгээний газар, дэлгүүрүүдэд шалгалт явуулав.

    Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн, стандартын шаардлагыг хангахгүй болсон нь тогтоогдсон нийт 95 согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 201, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 425 дугаартай захирамжаар тус тус хүчингүй болгов. 

7. Гадаад харилцааны талаар 

     Аймгийн удирдлагуудын хамт Цагдаагийн газрын холбогдох алба хаагчид 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын БНАлтай Улсын Кош-Агач дүүрэгт очиж тус дүүргийн  Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Смирнов Андрей Васильевич болон орлогч дарга, цагдаагийн ахмад Табылчинов Эркин Николаевич нарт уулзалт зохион явуулав.

     Уулзалтын үеэр хил дамнасан гэмт хэрэг, зөрчил түүний дотор мал хулгайлах гэмт хэрэг, татвараас зайлсхийх гэмт хэрэг, хууль бусаар галт зэвсэг, сум нэвтрүүлэх гэмт хэргүүдийг таслан зогсоох, түргэн шуурхай илрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар мэдээ, мэдээлэл солилцож хамтран ажиллахаар тохиролцов.

       Цагдаагийн газрын даргын урилгаар БНТурк Улсын Жандармерийн Ерөнхий газрын Гэр бүл хүчирхийлэл, насанд хүрээгүй хүмүүсийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хошууч Сонгул Яакут 2013 оны 05 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд тус аймагт 3 хоногийн ажлын айлчлал хийв.    Ажлын айлчлалын үед гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын хүрээнд хамтран ажиллах талаар аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, “Эмэгтэйчүүдийн холбоо”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх холбоо” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай уулзалт зохион явуулав.

    Мөн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, хамтран ажиллах талаар санал солилцов.  

       Хил дамнасан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч А.Серикжан, Увс аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Зоригтбаатар, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэн А.Дагыс, А.Саулетхан, Увс аймгийн иргэн Д.Даваажаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ОХУ-ын БНТува улсад 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 5 хоногийн хугацаатай ажиллав.

    Ажилласан хугацаанд ОХУ-ын БНТува Улсын ДХЯ-ны харъяа ЭЦГ-ын МХГХ тэмцэх хэлтсийн болон Тагнуулын байгууллагын алба хаагч нартай хамтран ОХУ-ын БНТува Улсын Хандгайт районы Мугур-Акси, Сагил сум, Мөнгөн-Тайга районы Бай-Овоо зэрэг сумын нутаг дэвсгэрийн 1300 км замыг туулж, алдагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг зохион явуулав.

      Эрэн сурвалжлах ажлын үр дүнд иргэн А.Саулетханы 5, А.Дагысын 2, А.Какиятын 1, Увс аймгийн Сагил сумын иргэн Д.Даваажаргалын 1 адууг тус тус олж, илрүүлсэн бөгөөд Д.Даваажаргалын бусад 27 тооны адууг нядалж, махыг нь худалдан борлуулсан болохыг тогтоож ажилласан. 

   Цагдаагийн газрын Ногооннуур сум дах цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Тилеугавыл, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Хайырлыс, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад О.Асылбек нар 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хилийн уулзалт хийх зорилгоор тус аймгийн Ногооннуур сумын нутаг ба Хилийн 0285 дугаар ангийн харьяа Асгантын заставт очиж ОХУ-ын хилийн 71 дэх багнан дээр БНТува Улсын Цагдаагийн байгууллагын холбогдох алба хаагч нартай уулзалт хийв.

      Уулзалтаар Баян-Өлгий аймгаас сүүлийн 2 жилд алдагдсан нийт 108 тооны адууны зүс, им, тамгийн жагсаалтыг эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Хайырлыс БНТува Улсын ЭЦГ-ын Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ондар Шолбан Өлзейоловичт өгч, алдагдсан адуунуудын талаар товч мэдээлж, эдгээр адууг БНТува улсын нутагт байгаа талаар авагдсан мэдээллийг танилцуулж ажиллав.

    Тус аймгийн Улаанхус, Ногооннуур сумдын зарим ард иргэдээс хил залгаа ОХУ-ын БНАлтай улс руу 2013 оны эхний 9 сарын байдлаар 100 гаруй малаа хулгайгаар алдлаа, эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн ОХУ-ын БНАлтай улсын Кош-Агач дүүрэгт очиж цагдаагийн байгууллагын холбогдох алба хаагч нартай мэдээлэл солилцох, шаардлагатай газруудад очиж адуу малаа үзэх зорилгоор тус Цагдаагийн газрын ЭЦТ-ийн эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Хайырлыс, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад О.Асылбек, хохирогч Хинаяат овогтой Бегзада нар 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд БНАлтай улсын Кош-Агач дүүрэгт очиж ажиллаа.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Kali:
193.233.123.168
Группа объявлений Оренбурга в телеграме. Постинг частных объявлений бесплатно! Коммерческие и рекламные объявления, согласно правил группы. Присоединяйся, чтобы быть в курсе!!! Объявления Оренбург
2023-12-27 22:22:15
Hans:
5.35.32.100
Холоп-2
2023-12-29 09:52:57
Ronda:
38.153.72.18
Промокод 1xbet при регистрации без депозита – это отличная возможность для новых игроков получить бонусы от популярной букмекерской конторы. Промокод 1xbet при регистрации без депозита 1xbet – это одна из самых популярных и надежных букмекерских компаний в России и СНГ. Зарегистрировавшись на сайте 1xbet и введя промокод, вы сможете получить бонус без необходимости внесения депозита. Это означает, что вы сможете начать играть и делать ставки без риска для своего банка. Промокод 1xbet при регистрации без депозита дает вам возможность попробовать свои силы в различных видах спорта, таких как футбол, хоккей, баскетбол и многое другое. Кроме того, 1xbet предлагает широкий выбор ставок и высокие коэффициенты, что делает игру еще более интересной и выгодной. Не упустите возможность получить бонус без депозита с промокодом 1xbet при регистрации и начать выигрывать уже сейчас!
2024-01-13 21:18:49
Virgie:
5.45.37.249
Don't Make This Mistake With Your Pornstars With Onlyfans Kayleigh Wanlass
2024-01-15 19:24:39
Raquel:
5.45.37.177
12 Companies Leading The Way In Best Accident Attorney accident attorney Near me
2024-01-21 03:18:42
Willie:
5.45.37.255
So , You've Bought Accident And Injury Attorneys ... Now What? company
2024-01-21 07:36:10
Dann:
188.65.18.86
Промокоды 1xbet сегодня – это отличная возможность получить дополнительные бонусы и преимущества при регистрации на сайте букмекера. Промокод 1xbet на новый год Каждый день компания предлагает актуальные промокоды, которые позволяют игрокам получить дополнительные средства на свой игровой счет. Промокоды могут предоставлять различные бонусы, такие как увеличение первого депозита, бесплатные ставки или дополнительные баллы лояльности. Чтобы воспользоваться промокодом, необходимо ввести его при регистрации на сайте 1xbet. Промокоды 1xbet сегодня можно найти на официальном сайте букмекера, в социальных сетях, а также на различных партнерских сайтах. Кроме того, компания регулярно проводит акции и раздачи промокодов своим постоянным игрокам. Используя промокоды 1xbet, вы сможете получить дополнительные бонусы и увеличить свои шансы на выигрыш. Но не забывайте, что все бонусы и акции имеют свои условия использования, которые необходимо соблюдать. Если вы хотите получить промокоды 1xbet сегодня, не забудьте посетить официальный сайт букмекера или следить за обновлениями в социальных сетях. Воспользуйтесь этой возможностью и получите дополнительные бонусы от 1xbet!
2024-01-22 14:33:31
Marti:
37.143.62.165
The Unknown Benefits Of Accident Lawyers Bronx bronx Accident lawyer
2024-01-24 10:39:41
Helen:
149.102.232.70
Лучшее гей порно в сети порно с животными
2024-02-13 06:07:13
Jonathan:
5.45.37.253
11 Methods To Redesign Completely Your Playboy Pornstars playboy pornstars
2024-03-18 17:27:39
Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна