/ / 2014 оны 10 дугаар сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

2014 оны 10 дугаар сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

     Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2014 оны эхний 10 дугаар сард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 2804 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 2777-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 818 хүлээн авч, 642 буюу 78.5 хувийг хуулийн анхны хугацаанд, 176 буюу 21.5 хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 42 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

     Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 518 эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 261 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 39 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 6 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 1657 материалд захиргааны арга хэмжээ авч, 296 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

ГЭМТ ХЭРГИЙН АНГИЛАЛЫН ТАЛААР:

     Гэмт хэргийг ангилалаар авч үзвэл  өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад хөнгөн хүндэвтэр хэргийн гаралт 20.5-22.6 хувиар тус тус буурч, хүнд гэмт хэрэг 2.7 дахин, онц хүнд гэмт хэрэг 3 дахин тус тус  нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Үүнд: хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 33.5 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 4.5 хувиар буурсан, үүнээс: иргэдийн өмчийг хулгайлах хэрэг 4.3 хувиар, малын хулгай 5.3 хувиар, авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 50 хувиар,  албан тушаалын гэмт хэрэг 66.6 хувиар тус тус буурч, хүнийг санаатай алах гэмт хэрэг 1 дахин,  бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг 11 дахин, халаасны хулгайн гэмт хэрэг 1-ээр, бусад гэмт хэрэг 20 хувиар тус тус өсч, бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг, хүчиндэх гэмт хэрэг, бусдын өмчийн ашиглалын гэмт хэрэг, танхайрах гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд мөн үеийн түвшинд байна.

      Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 268.3 сая төгрөгийн хохирол учирсны 238.1 сая төгрөг буюу 89.9 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэн ажиллав.

    Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 6679 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 4824 хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 1427 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 48857.8 төгрөгний торгуулийг 6251 хүнд ногдуулсан байна. Мөн 200 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, 219 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сараас 2 жилийн хугацаагаар хасах арга хэмжээ авч, архи согтууруулах хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 925 хүнийг саатуулав.

СУМАНД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ:

     2014 оны  10-р сард  Алтай суманд-14,  Алтанцөгц суманд – 9, Баяннуур суманд -12, Бугат суманд -14, Булган суманд -10, Буянт суманд -5, Дэлүүнд суманд 6, Ногооннуур суманд -17, Цагааннуур суманд -5, Толбо суманд -7, Улаанхус суманд -15, Цэнгэл суманд -15, Сагсай суманд-3,  Өлгий сумын төвд -111 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна