/ / Мал хуглгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд

Мал хуглгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд

     Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагаас “Хяналт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Хайырлыс, Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Жанболат орон нутгийн “Наз” телевизийн сэтгүүлч нарын хамт 2014 оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд тус аймгийн Улаанхус, Цэнгэл сумдад ажиллаа. 
Сумдад ажиллах хугацаанд Улаанхус сумын “Согог” багийн ард иргэдэд уулзаж, Мал хулгайлах болон архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр тус Цагдаагийн газраар зохион явуулж буй ажил, арга хэмжээний талаар мэдээ, мэдээлэл өгч, мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэхэд ард иргэдийн оролцоо ч мөн их чухал болох талаар ярилцав.
    Мөн Цэнгэл сумын Засаг дарга болон сумын удирдлагуудтай уулзаж, тус суманд тулгамдаж буй асуудлын талаар ярилцан, цаашид мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж, Цэнгэл сумын нутаг дэвсгэрт гянт болд үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “СС Монголиа” ХХК-ний тэсэрч дэлбэрэх бодисын ашиглалт, зарцуулалтын үйл ажиллагаатай танилцав.
      Аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг зохион байгуулах, малын хариулага маллагааг сайжруулах ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх аймгийн дэд хөтөлбөр”-ийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 157 дугаар тогтоолоор батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна