/ / Одон медалиар шагнууллаа

Одон медалиар шагнууллаа

     Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 152 дугаар зарлигаар Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд, Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганбат нарыг “Цэргийн гавьяаны одон”-оор, Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөн байцаагч /орлогч/, цагдаагийн хошууч Ж.Өлзийтогтохыг “Цэргийн хүндэт медаль”-аар тус тус шагнасныг аймгийн Засаг дарга Х.Дармен болон хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд ёслол төгөлдөр гардуулан өглөө.

    Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тус Цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч З.Марат, эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Өлзийлхам нарыг Цагдаагийн ерөнхий газрын  “Цагдаагийн гавьяа” тэмдэгээр, Алтанцөгц сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Хуатыг Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух” бичгээр, холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн ахлах дэслэгч Т.Ардакелдийг ЦЕГ-ын Холбооны хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаар тушаалаар Холбооны хэлтсийн “Баярын бичиг”, мөнгөн шагналаар тус тус шагнасныг гардуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна