/ / 2014 оны 12 дугаар сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

2014 оны 12 дугаар сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ

   Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2014 онд гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 3353 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 3357-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 970 хүлээн авч, 762 буюу 78.6 хувийг хуулийн анхны хугацаанд, 208 буюу 21.4 хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 24 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

    Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 608 эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 310 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 52 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 8 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 2061 материалд захиргааны арга хэмжээ авч, 318 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

 Гэмт хэргийн ангилалын талаар:

   Гэмт хэргийг ангилалаар авч үзвэл  өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад хөнгөн, хүндэвтэр хэргийн гаралт 19.8-28.3 хувиар тус тус буурч, хүнд гэмт хэрэг 2.6 дахин, онц хүнд гэмт хэрэг 4-ээр  нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

    Үүнд: бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 60 хувиар,  бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг 29.4 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 19.4 хувиар,  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 13.7 хувиар буурсан, үүнээс: иргэдийн өмчийг хулгайлах хэрэг 22.2 хувиар, малын хулгай 4.5 хувиар, авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 50 хувиар,  албан тушаалын гэмт хэрэг 25 хувиар тус тус буурч, хүнийг санаатай алах гэмт хэрэг 2-оор,  халаасны хулгайн гэмт хэрэг 1-ээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг 11-ээр, бусад гэмт хэрэг 11.8 хувиар, бусдын өмчийн ашиглалын гэмт хэрэг 14.3 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 50 хувиар, танхайрах гэмт хэрэг 50 хувиар  тус тус өссөн үзүүлэлттэй байна.

    Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 412.1 сая төгрөгийн хохирол учирсаны 320.1 сая төгрөг буюу 77.8 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэн ажиллав.

    Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 8053 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 5697 хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 1797 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 58508.0 төгрөгний торгуулийг 7494 хүнд ногдуулсан байна. Мөн 254 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, 303 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сараас 2 жилийн хугацаагаар хасах арга хэмжээ авч, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 1143 хүнийг саатуулав.

 Суманд бүртгэгдсэн гэмт хэрэг:

2014 оны  12 дугаар сард  Алтай суманд 18,  Алтанцөгц суманд 10, Баяннуур суманд 14, Бугат суманд 15, Булган суманд 10, Буянт суманд 5, Дэлүүнд суманд 8, Ногооннуур суманд 22, Цагааннуур суманд 7, Толбо суманд 9, Улаанхус суманд 16, Цэнгэл суманд 19, Сагсай суманд 3, Өлгий сумын төвд 131 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

 

ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТАСАГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна