/ / МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭСГЭЭС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛЫН ТАЛААР

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭСГЭЭС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛЫН ТАЛААР

    Тус Цагдаагийн газарт 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар мал хулгайлах гэмт хэрэгтэй  холбоотой иргэдээс нийт 13 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.

  Бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 2-ыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 8 өргөдөл, гомдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж холбогдох этгээдүүдийг олж илрүүлэн ажилласан байна.

   Иргэдээс алдагдсан болон хулгайлагдсан малын талаар гомдол, мэдээллийг авсан даруй Цагдаагийн ерөнхий газрын “ASAP” санд оруулж, улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг явуулж байна.

   Мөн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд тус Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн зарим алба хаагч нар мал хулгайлах гэмт хэрэг ихээр гардаг Сагсай, Бугат, Улаанхус, Цэнгэл, Баяннуур, Алтанцөгц, Ногооннуур, Алтай, Буянт сумдад ажиллах төлөвлөгөөг гаргаж, батлагдсан хуваарийн дагуу ажиллана.

    Сумдад ажиллах алба хаагч нар иргэдээс алдагдсан болон хулгайлагдсан малын талаар мэдээ, мэдээлэл цуглуулж, зохих шалгалтуудыг явуулна.

    Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталсан 157 дугаар тогтоолоор аймгийн “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтэнд хяналт тавих, сумдын ИТХ-ын дарга болон Засаг дарга нар Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хуулийн 5 дугаар заалтанд заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдалд шалгалт хийж, цаашид хийх ажлын талаар хамтран ярилцана.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна