/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ АЙМГИЙН ОРШИН СУУГЧДАД ТАЙЛАГНАВ

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ АЙМГИЙН ОРШИН СУУГЧДАД ТАЙЛАГНАВ

    Монгол Улсын Хууль зүйн сайдын 2014 оны 06 дугаар сарын 08-ны  өдрийн А/89 дүгээр тушаалаар баталсан Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийнбайгууллагын тайлан тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн ”а”-д заасны дагуу Цагдаагийн газрын 2014 оны үйл ажиллагааны тайланг тус аймгийн нийт иргэдэд 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд тайлагнав.

    Цагдаагийн газрын тайлангийн хурлыг аймгийн төв болох Өлгий сумын ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулахаас гадна орон нутгийн “Дербес”, “Наз”, “МИВ2” телевиз, “9 мэдээ” радиогоор дамжуулан тайлагнаж, аймгийн иргэдэд хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэв.

   Мөн Цагдаагийн газрын үйл ажиллагааны тайланг сумдын иргэдэд хүргэх зорилгоор Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд болон даргын дэргэдэх зөвлөл, Иргэний зөвлөлийн гишүүд 12 сум, 1 тосгонд ажиллаж, Цагдаагийн газрын 2014 оны үйл ажиллагааны тайланг сумдын оршин суугчдад тайлагнаж, ард иргэдийн санал хүсэлтийг сонсож ажилласан ба иргэдийн зүгээс Цагдаагийн газрын ажил, үйлчилгээ нь иргэдэд жигд хүртээмжтэй хүрч байгааг сайшаан тэмдэглэв.

   Сумдад ажиллах үеэр цагдаагийн газрын дэргэдэх “Цагаан шонхор” хамтлагийн уран бүтээлчид 6 сумын иргэдэд урлагийн тоглолтоо сонирхуулсан нь иргэдийн талархалыг хүлээсэн ажил болов. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна