/ / “АХЛАГЧИЙН 10 ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВУУЛАВ

“АХЛАГЧИЙН 10 ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВУУЛАВ

   Тус Цагдаагийн газрын түүхт 75 жилийн ойг угтаж, цагдаагийн газар нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, иргэд, олон нийтийн болон төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ахлагч бүрэлдэхүүний багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах, эмзэг бүлгийг дэмжих зорилгоор “Ахлагчийн 10 хоног” арга хэмжээг зохион явуулав.

     Арга хэмжээний хүрээнд амьдралын баталгаажих доод түвшинээс доогуур орлоготой, нэн ядуу Өлгий сумын иргэн С.Нурлан, Х.Ерхумар, Ц.Бор, Б.Ерболат нарын өрхөд алба хаагч нарын зүгээс 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийг хандивлаж, тус аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, “Эрчим” ХХК, “Хайнар” ХХК, Капиторн банк, Улаанзагалмайн хороо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр хоол хүнс болон нэн шаардлагатай эд материалын тусламжийг үзүүлэв.

 Тухайлбал: Ахлагч нарын зүгээс С.Нурлан, Х.Ерхумар нарын гэрт иж бүрэн засвар үйлчилгээ хийж, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээс гадна С.Нурлан, Х.Ерхумар, Ц.Бор, Б.Ерболат нарын гэр бүлийн гишүүдэд иж бүрэн хувцас, 1 тонн нүүрс, 1 м3 мод, хөнгөлөлттэй цахилгаан болон хүнсний зүйлээр бүрэн хангаж, сэтгэлийн дэм үзүүлэв.

    Мөн С.Нурлан, Х.Ерхумар нарыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нàðêîëîãèéí òàñàãò сайн дурын үндсэн дээр 15 õîíîã àðõèíы хор тайлах, архинаас ãàðãàõ ýì÷èëãýýнд хамруулж, улмаар “Хельп Интернациональ” олон улсын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрч, ядуурлыг бууруулах, эмзэг бүлгийг дэмжихэд доривтой хувь нэмэр оруулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна