/ / ”МӨСНИЙ БАЯР”-ЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

”МӨСНИЙ БАЯР”-ЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

    Алба хаагчдын дунд биеийн тамир спортыг сурталчлах, тэдний өвлийн спортын төрлүүдээр хичээллэх сонирхолыг төрүүлэх, бие бялдар, оюун санааг хөгжүүлэх, эрүүл мэнд, ажлын эрч хүч, багаар ажиллах, нөхөрсөг харилцааг бий болгож, цэвэр агаарт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор алба хаагчдын дунд 2014 оны 02 дугаар сарын  07-ны өдөр “Мөсний баяр” арга хэмжээг зохион явуулав.
    Арга хэмжээний үеэр “Олс таталт”, “Мөсний сумо”, “Мөсний шагай”  зэрэг 3 төрлийн тэмцээн зохион явуулсан бөгөөд олс таталтын тэмцээнд тасаг бүрээс баг бүрдүүлж эмэгтэй 1, эрэгтэй 5, нийт 6 гишүүнтэй 8 баг оролцсоноос эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч С.Бат-Эрдэнэ ахлагчтай баг 1-р байр, Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Х.Бекжан ахлагчтай баг 2-р байрыг тус тус эзлэв.
    Мөсний сумо бөхийн барилданд 16 алба хаагч хурд хүч, авхаалж самбаа гарган амжилттай барилдсанаас ХАБХТ-ийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Ахадил 1-р байр, Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Үнэнзоригт 2-р байр, эмэгтэй сумо бөхийн барилдаанаас хүний нөөцийн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч Х.Дэнсмаа 1-р байр, захиргааны тоо бүртгэгч, цагдаагийн ахлагч И.Мария 2-р байрыг тус тус эзлэв.
    Мөсний шагайн тэмцээнд нийт 52 алба хаагч оролцсоноос МХГХТ хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Хайрлыс 1-р байр, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Х.Нагашбай 2-р байрыг тус тус эзлэв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна