/ / БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2015 ОНЫ 03 ДУГААР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2015 ОНЫ 03 ДУГААР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

    Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2015 оны 03 дугаар сард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 853 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 795-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 311-г хүлээн авч, 267 буюу 85.9 хувийг хуулийн анхны хугацаанд, 44 буюу 14.1 хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 59 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

   Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 220-т нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 86-н гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 6 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 457 материалд захиргааны арга хэмжээ авч, 21 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

 Гэмт хэргийн ангилалын талаар:

    Гэмт хэргийг ангилалаар авч үзвэл  өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад хөнгөн, хүндэвтэр, хүнд хэргийн гаралт 4.2-33.3 хувиар тус тус буурч,  онц хүнд гэмт хэрэг бүртгэгдээгүй болно.

   Үүнд: бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 33.3 хувиар, бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг 15.2 хувиар, бусдын өмчийн ашиглалын гэмт хэрэг 50 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 50 хувиар, бусдын эд хөрөнгийг залилан авах гэмт хэрэг 50 хувиар,бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 4.5 хувиар,  үүнээс: малын хулгай 7.7 хувиар тус тус буурч, иргэдийн өмчийг хулгайлах хэрэг 12.5 хувиар,  бусад гэмт хэрэг 36.4  хувиар тус тус өссөн байна.

    Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 177.3 сая төгрөгийн хохирол учирсаны 61.5 сая төгрөг буюу 34.7 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэн ажиллав.

   Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 2328 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 2176 хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 460 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 23795.0 төгрөгний торгуулийг 2636 хүнд ногдуулсан байна. Мөн 61 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, 88 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сараас 2 жилийн хугацаагаар хасах арга хэмжээ авч, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 217 хүнийг саатуулав.

 Суманд бүртгэгдсэн гэмт хэрэг:

    2015 оны  03 дугаар сард  Алтай суманд 7,  Алтанцөгц суманд 3, Баяннуур суманд 4, Бугат суманд 6, Буянт суманд 1, Дэлүүн суманд 1, Ногооннуур суманд 8, Цагааннуур тосгонд 2,  Толбо суманд 2, Улаанхус суманд 3, Цэнгэл суманд 8, Сагсай суманд 2, Өлгий сумын төвд 34 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

 

ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТАСАГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна