/ / ЖАГСААЛЫН ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ

ЖАГСААЛЫН ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ

     Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 34 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн хүрээний дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1-ийн “Г”, “Е” дахь заалтуудыг тус тус үндэслэн гаргасан Баруун бүсийн цагдаагийн хүрээний даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 05 тоот тушаалын дагуу тус цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнийг зуны улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэх жагсаалын үзлэгийг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулав.

    Жагсаалын үзлэгээр цагдаагийн алба хаагчдын нэг бүрийн тусгай хэрэгсэл, албаны үнэмлэх, бичиг баримт болон байвал зохих зүйлс, дүрэмт хувцасны жигдрэлтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлуудыг засуулан ажиллалаа. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна