/ / ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВУУЛЛАА

ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВУУЛЛАА

    Алба хаагчдын дунд биеийн тамир спортыг сурталчлах, тэдний спортын төрлүүдээр хичээллэх сонирхолыг төрүүлэх,  бие бялдар, оюун санааг хөгжүүлэх, эрүүл мэнд, ажлын эрч хүч, багаар ажиллах, нөхөрсөг харилцааг бий болгох зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Биеийн тамир спортын зааланд алба хаагчдын дунд “Та чадах уу” хөгжөөнт тэмцээн зохион явуулав.

    Уг тэмцээнд нийт 9 хос оролцсон бөгөөд мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Ерболат, хүүхдийн ахлах байцаагч цагдаагийн ахмад М.Анаргүл нарын хос 1 дүгээр байранд, цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Т.Ахадил, хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Ч.Ганцэцэг нарын хос 2 дугаар байранд тус тус шалгарлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна