/ / БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

     Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2015 оны 04 дүгээр сард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 1129 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 1087-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 399-г хүлээн авч, 333 буюу 83.4 хувийг хуулийн анхны хугацаанд, 66 буюу 16.5 хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 43 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.

    Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 277-т нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 113-н гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 9 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 11 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 647 материалд захиргааны арга хэмжээ авч, 30 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.

 Гэмт хэргийн ангилалын талаар:

      Гэмт хэргийг ангилалаар авч үзвэл  өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад хөнгөн, хүнд хэргийн гаралт 7.6-33.3 хувиар тус тус буурч,  хүндэвтэр хэргийн гаралт 7.4 хувиар өсч, онц хүнд гэмт хэрэг бүртгэгдээгүй болно.

    Үүнд: бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг 10.2 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 25 хувиар, бусдын эд хөрөнгийг залилан авах гэмт хэрэг 66.6 хувиар,малын хулгай 7.7 хувиар тус тус буурч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 4.2 хувиар,  үүнээс:иргэдийн өмчийг хулгайлах хэрэг 30 хувиар, бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 1-ээр, танхайрах гэмт хэрэг 1-ээр,  бусад гэмт хэрэг 13.3  хувиар тус тус өсч, бусдын өмчийн ашиглалын гэмт хэрэг мөн үеийн түвшинд байна.

    Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 242.9 сая төгрөгийн хохирол учирсаны 233.6 төгрөг буюу 96.1 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэн ажиллав.

     Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 2937 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 2083 хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 629 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 21189.9 төгрөгний торгуулийг 2711 хүнд ногдуулсан байна. Мөн 94 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, 131 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сараас 2 жилийн хугацаагаар хасах арга хэмжээ авч, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 267 хүнийг саатуулав.

 Суманд бүртгэгдсэн гэмт хэрэг:

      2015 оны  04 дүгээр сард  Алтай суманд 9,  Алтанцөгц суманд 3, Баяннуур суманд 5, Бугат суманд 6, Буянт суманд 3, Дэлүүн суманд 2, Ногооннуур суманд 8, Цагааннуур тосгонд 3,  Толбо суманд 2, Улаанхус суманд 4, Цэнгэл суманд 8, Сагсай суманд 3, Өлгий сумын төвд 48 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

 

ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТАСАГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна